АН-ын ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР гишүүн асан Н.ГАНИБАЛ томилогдлоо
Үйл явдал
/
2 цаг 40 мин

Монгол улстөрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг жинхэллээ. 2024 оны долдугаар сараас хойш АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэгвэл  Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөлд танилцуулж, ЕНБД-ын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажуулсан байна. Ингэснээр Ардчилсан нам албан ёсны Ерөнхий нарийн бичгийн даргатай буюу улстөрийн болон намын аливаа асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтантай боллоо. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибал нь 

1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль

1992-1997 он Улаанбаатарын Их Сургууль, Хэрэглээний математикч

1999-2001 он Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Программ хангамжийн магистр

2002-2003 он Англи Улсын Стокпортын коллежид суралцсан бол 

1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн

1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч

2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн

2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх

2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга

2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга

2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөг хүртэл ажилласан нэгэн юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.89.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.