2021 оноос хойш дэлхийн нүүрсний хэрэглээ өмнөх арван жилд ажиглагдсан хэв маягтаа эргэн орох төлөвтэй байгаа талаар www.iea.org сайтад гарсан нийтлэлд дурьджээ.
Сэргээгдэх эрчим хүч болон бусад нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа хэдий ч дэлхийн нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг БНХАУ, БНЭУ дэлхийн нүүрсний чиг хандлагыг тодорхойлсоор байна.
БНХАУ-д 2022-2024 оны хооронд нүүрсний эрэлтийн өсөлт жилд дунджаар 1%-иас илүүгүй байх төлөв ажиглагдаж буй.
БНЭУ-д эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр, эрчим хүчний эрэлт ихсэж байгаа нь нүүрсний эрэлтийг жилд 4%-иар өсгөнө хэмээн таамаглаж байна. БНЭУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээ 2021-2024 он хүртэл 130 сая тонноор нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсийг их хэмжээгээр ашигладаг төмөр, гангийн ихэнхи үйлдвэрүүдэд богино хугацаанд нүүрсийг орлох технологи олон байдаггүйгээс шалтгаалан нүүрсний эрэлт буурахгүй хэвээр байгаа юм.
Уг байдлаас үзэхэд дэлхийн нүүрсний эрэлт 2022 онд 8025 сая тонн болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрч, 2024 он хүртэл энэ хэвээр байх төлөвтэй байна.
-
16 цаг 11 мин
-
2025-01-23