Олон яснтны өлгий Ховд аймгийг сүүлийн хэдэн жил эрх баригч МАН-ыхан удирдан жолоодож байгаа. Гэвч тэднийг мөрийн хөтөлбөр, ажил үйлсээ явуулахдаа төрийн хууль дүрмийг ноцтой зөрчсөн тухай Төрийн аудитын байгууллагаас үзсэн. Энэ нутгийн удирдлага, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар өмнө нь эрүүгийн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан. Тэгвэл тэд мөн л хууль зөрчиж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байгаа бололтой. УИХ-аас төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн. Энэ хууль зарим аймгийн дарга нарт үйлчилдэггүй бололтой. Тэд татвар төлөгчдийн мөнгийг ХООЛ УНД, наадам цэнгээн, хурал цуглаанд зарцуулсан нь ил болоод байна.
Баримт. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А/31 тоот тушаалаар нэг сая 975 мянган төгрөгийг Аймгийн ИТХ-ын долдугаар хуралдааны ХООЛ ЦАЙНЫ ЗАРДАЛД гаргасан байна.
БАРИМТ: 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Дуут, Чандмань сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд сургалт нэрийдлээр хоёр сая 626 мянга 900 төгрөгийг ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулсан байна.
Дээрх хуралдаан, сургалт нь УИХ-аар баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг ЗӨРЧЖЭЭ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин