Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хөгжих бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо
Үйл явдал
/
2022-09-20
Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хэрэгжих хөгжлийн зураглал бодлогын баримт бичгийг боловсруулсан. Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийн хүрээнд эмхлэн гаргасан номыг танилцуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид холбогдох удирдлагууд, Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон Зөвлөх баг, номын эх бэлтгэл, хэвлэлийн багийнхан оролцсон.
 
700
Баянзүрх дүүргийг хөгжүүлэх Хөгжлийн зураглал-2030 баримт бичгийг боловсруулах ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж 108 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж иргэдийн саналыг тусгаж ажилласан.
 
700
Хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, хотжилт, засаглал гэсэн таван үндсэн зорилгын хүрээнд тодорхой зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана. Ингэснээр 2030 он гэхэд Баянзүрх дүүргийн өрсөлдөх чадварын индекс, ажиллах хүчний оролцоо түвшин нэмэгдэж бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болох юм.
 
 
700
 
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулан баталсан. Хоёр хоногийн өмнө Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ номын дээжийг хүлээн авсан бөгөөд бодлогын баримт бичиг боловсруулсныг сайшааж, Засгийн газрын түвшинд хэлэлцэхээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд, Баянзүрх дүүргийн удирдлагууд номын хуудас эргэж, дэвшүүлсэн зорилт хэрэгжиж эхэлсэн гэдгийг энэ үеэр онцоллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.97.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.