Залуу гэр бүлийг орон сууцанд хамруулахад УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН 50 хувийг ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН сан хариуцна
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээ Төрийн ордонд болж байна.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээнд Үндэсний орон сууцжуулалтын санхүүгийн тогтолцоогоо танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлнэ. 2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлд 130 мянган өрхийг хамруулж, 8.9 их төгрөгийн зээл олгосон. Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдүүлж орон сууцны үнийг ХӨӨСРҮҮЛЖ, зорилтот бүлэгтээ чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулж 2,3 удаа зээл аваад байраа түрээслэчихдэг БИЗНЕСИЙН зарчим руу шилжсэн.

Нөгөө талдаа зээл авах гэж 2-3 жил хүлээдэг дараалал үүсэж, хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААС санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой.

Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүлүүдээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ

Орон сууцжуулалт бол ганцхан яам, ганцхан банк мэдээд шийдчих биш, бүх салбар дундын ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЦОГЦ асуудал. 2013 оноос хойш олгож эхэлсэн ипотекийн зээнд 128.7 мянган өрх хамрагдаж, 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ. Жилд 20 мянган иргэн хамрагддаг гэсэн үг. Гэхдээ зорилтот бүлэгтээ бүрэн хүрээгүй. Танил талаараа дамжуулж, 2-3 удаа ипотекийн зээл аваад, байруудаа түрээслэчихдэг бизнесийн зарчим руу шилжжээ.

Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, 2-3 жил банкны ҮҮД САХИДАГ ийм буруу тогтолцоотой болчихсон. Энийг л засаж, сайжруулж, орон сууцжуулалтын нэгдсэн бодлоготой байх, зорилтот бүлгээ түлхүү хамруулдаг, дэмждэг байхаар ҮНДЭСНИЙ ХОРООТОЙ болсон. Цаашдаа ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлж, анх удаа байр авч буй залуу гэр бүл, гэр хорооллоос орон сууц руу шилжиж буй иргэд, орон нутаг руу шилжин суурьшиж буй төрийн албан хаагчид, орлого багатай иргэдээ хамруулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.