Чингэтэй дүүргийн 30 жилийн ойд зориулансан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-09-21
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Их Хурлын 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 2 дүүрэг болгон зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон 95 төлөөлөгч 1992 оны энэ өдөр анхны хуралдаанаа хийж байсан түүхтэй.
 
Уг ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд дүүргийн ИТХ-ийн дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцлоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, үүний дотор иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хангах цогц бодлогыг хэрэгжүүлэхэд бид анхааран ажиллаж ирлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн маань өсөлт хөгжил, ололт амжилт чамлахааргүй их” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн “Хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанарын удирдлага, бүтээмжийн тогтолцоог цогц байдлаар нэвтрүүлж, дүүргийн гудамж талбай, амралт зугаалгын бүс, орон сууц, гэр хорооллын орчинд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дүүргийг “Ногоон дүүрэг” болгон хөгжүүлж байгаа юм. Түүнчлэн цаашид жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр гадаад, дотоодын хамтын ажиллагаатай улс, хотуудтайгаа хамтран дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгч нарын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, худалдан борлуулах, борлуулалтыг дэмжих чиглэлээр санаачилга гарган ажиллах болно” гэлээ.
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
8 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
9 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.