Иргэдийн хүсэлтээр хөрсний ус зайлуулах шугам угсарчээ
Үйл явдал
/
2022-09-21
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс доод Салхит зуслангийн зам дагуу оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдаж, орчны бохирдол үүсч, хөрсний ус ихээр гарч өвөлдөө халиа, дошин, зундаа байнгын усан дунд амьдарч байна гэсэн санал хүсэлт олонтаа ирдэг.
Үүний дагуу Геодези, Усны барилга байгууламжийн газар, түүний удирдлагууд өнгөрсөн саруудад нөхцөл байдалтай танилцаж, хэрхэн хамтран шийдвэрлэх талаар оршин суугчидтай зөвшилцсөн. Тус байршилд үүсдэг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Геодези, Усны барилга байгууламжийн газар 259 метр хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ус зайлуулах шугам нь хөрсний усыг газрын гадрага дээр гарч ирэхээс сэргийлэн Сэлбэ голын далан руу нийлүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.