Хүмүүжигчдийн дунд "Ногоон дэлхий-Бидний гэр" гар зургийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-09-21
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хүмүүжигчдийн авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хөгжил дэх оюун санааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон дэлхий-Бидний гэр” гар зургийн уралдааныг зарласан билээ. Хүмүүжигчид өөрсдийн уран сэтгэмж, төсөөллөөр эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах гүн гүнзгий агуулга бүхий олон шилдэг бүтээлийг ирүүлээд байна. Уралдааны явцад ирсэн бүтээлүүдээс үзвэл хэдийгээр нийгмээс тусгаарлагдан ял эдэлж байгаа ч дэлхий даяар өрнөж буй экологийн тэнцвэрийг хадгалах, мод тарих, ногоон орчныг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх үйл хэргийг өвөрмөц шийдлээр илэрхийлсэн утга санаа бүхий бүтээлүүдийг уран сэтгэмжтэйгээр дүрсэлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.