Нийгмийн ажилтнууд "Сүрьеэгийн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтад хамрагдлаа
НҮБ-ын Глобал сангийн дэмжлэгтэйгээр 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм сэтгэл зүй, сургалтын хэлтэс хамтран “Сүрьеэгийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Сүрьеэ өвчний халдварын эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөлийг бууруулах зорилго бүхий тус сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хотын бүсийн хорих анги, баривчлах байр, баривчлах төвийн нийгмийн ажилтнууд хамрагджээ. “Сүрьеэ өвчний хор нөлөө, эрт илрүүлэх болон эмчилгээний үр дүн, хоригдлуулад сүрьеэ өвчний талаар зөвлөмж мэдээлэл өгөх арга зүй”-н талаарх сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны хяналтын их эмч, доктор П.Янжиндулам, хяналтын их эмч, доктор Р.Дорждэрэм, тус ангийн эмчилгээ эрхэлсэн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, их эмч, ахлах дэслэгч Д.Ариунтуяа нар удирдан зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 46 мин
-
22 цаг 4 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
2 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
22 цаг 4 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин