Чарльз хаан талийгаач Хатан хаан Элизабетд зориулж бичсэн “ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАГДСАН ДУРСАМЖ” захидлынхаа хамт түүнийг эцсийн замд нь үдлээ
Үйл явдал
/
2022-09-21
Их Британийн хаан Чарльз даваа гарагт талийгаач ээж, Хатан хаан Элизабетдаа хүндэтгэл үзүүлж, оршуулах ёслолын үеэр өөрийн гараар бичсэн “Үнэнчээр хайрлагдсан дурсамж” захидлаа дурсгалаа.

Уг захидалд Чарльзын хүсэлтээр Элизабетын хуримын цэцгийн баглаанд ашигласан, мирт модоор ургуулсан ургамлаас тайрч авсан розмарин, англи царс, мирт зэргийг агуулжээ. Захидлыг Букингемийн ордонд зориулсан өнгөт цэцэгсийн дунд байрлуулсан байна. Цэцгийн баглааг Хааны ордны цэцэрлэгийн алтан ягаан өнгийн бургунди болон цагаан өнгийн цэцэгсээр бүрдүүлжээ.

 

Есдүгээр сарын найманд 96 насандаа таалал төгссөн Их Британийн хамгийн олон жил төр барьсан Хатан хаан Элизабетыг оршуулах ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс хааны гэр бүл, төрийн тэргүүнүүд оролцон хүндэтгэл үзүүллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.20.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.