Өлгий хотод шинэ цэвэрлэх байгууламжийн шавь тавилаа
Үйл явдал
/
2022-09-21
Аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийн шав тавих төслийн нээлт өнөөдөр /2022.09.19/ боллоо.

            Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, НААҮ-ний “СУАТ” ХХК-ний захирал Ж.Адалбек, ABI&SWT түншлэлийн Ерөнхий зохицуулагч Кшиштоф Хородецки, ГХБХБГ-ын дарга К.Болат, Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

700

          Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр тус улсын компани гүйцэтгэх бөгөөд 2 жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах юм.

          Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ба ирж байгаа бохир усны 95 хувийг цэвэрлэх чадвартай аж.  

          Нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо “Польш улсын хөнгөлөлттэй зээлээр 4 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх болсны нэг нь Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламж юм. Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гэдэг нь аймгийн төв дээр байгаа бүх барилга байгууламжийн усыг цэвэрлэж, цаана 20 хувийн нөөцтэй байна гэсэн үг” хэмээн онцолсон юм.

700

          Манай аймгийн цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтад орсон өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар ОХУ-ын технологиор баригдаж байсан. Одоогийн байдлаар хуучирсан цэвэрлэх байгууламж нь өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, бетон эд нь хэврэгшиж, лагийг цэвэршүүлэх боломжгүй болж, байгаль орчин, хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсээд байсан юм.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.