Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээний хөтөлбөрийн төсөлд санал авах уулзалт зохион байгууллаа
НҮБ-ын “GenU” болон “Decent jobs for youths” санаачилгад Монгол Улс нэгдэхтэй холбогдуулан “Залуучуудын төлөө Монгол Улсын төрийн болон түншлэгч байгууллагууд, өсвөр үеийнхэн, залуучуудын хамтын ажиллагааны үнэлгээ”-г хийж байна.
Өсвөр үе, залуучуудад мэдлэг, ур чадвар олгож, төлөвшүүлэн зохистой, үр бүтээлтэй ажилд бэлтгэх; энтрепренершипийн сэтгэлгээгээр орлогоо нэмэгдүүлэх боломж олгох; залуучуудад тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргах үйл явцад холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, өсвөр үеийнхэн, залуучууд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн арга хэмжээний хөтөлбөрийг үнэлгээнд суурилан боловсруулаад байна. Хөтөлбөрийн төслийг танилцуулах, талуудын саналыг тусгах уулзалтыг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, оюутан залуучууд зэрэг олон талын төлөөллийг хамруулан зохион байгууллаа. Залуучуудын төлөө төрийн болон төрийн бус, түншлэгч байгууллагууд, өсвөр үеийнхэн, залуучуудын хамтын ажиллагааны энэхүү санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБХС), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрууд дэмжиж техникийн дэмжлэг үзүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 45 мин
-
22 цаг 3 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
2 цаг 45 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
22 цаг 3 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин