Дэд сайд Б.Солонгоо Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсоныг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-09-22
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсоныг өнөөдөр /2022.09.20/ хүлээн авч уулзлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төв нь эрх зүйт ёсыг сурталчлах, Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсын шүүхийн удирдлагыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2004 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар дурдаж, энэ хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй болгох, шүүхийн ачааллыг бууруулах чиглэлээр тус байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.