“ЭРДЭМ-ӨРГӨӨ” номын сан хүүхэд бүрт нээлттэй
Үйл явдал
/
2022-09-22
Сонгинохайрхан дүүргийн 2,8,15,19 дүгээр хороодод хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг хангасан номын сангууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр номын сангуудаас гадна Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй “ЭРДЭМ-ӨРГӨӨ” номын санг онцолж байна.
Энэхүү номын сангийн үйл ажиллагааг “Холт интернэшнл” хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага эрхэлдэг бөгөөд тус газар нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хүүхэд хөгжил, гэр бүл хүүхдийн амжиргааг дэмжих олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү номын сан билээ.
 
Тус номын сан Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүүхэд бүрт нээлттэй бөгөөд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бусад дүүргийн хүүхдүүдэд ч мөн нээлттэй. Номын санд 25-30 хүртэлх хүүхэд хүлээж авах боломжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд багачуудыг сурч, боловсрох таатай орчин нөхцөлөөр хангадаг. Зуны улиралд эл хуль байдаг ч бусад үед 9, 62, 143 дугаар сургуулийн хүүхдүүд түлхүү ирдэг. Хүүхдүүд гэрийн даалгавар, хичээлээ давтан, ном уншиж, интернэтээ хэрэглээд байх боломжтой. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид хүлээж авдаггүй. Хоёроос дээш ангийн сурагчдыг хамруулдаг талаар тус номын санг хариуцсан мэргэжилтан Ж.Болормаа хэллээ. Тус номын сан 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 62 дугаар сургуулийн цайны газартай гэрээ байгуулж өглөө, өдрийн ээлжинд номын санд суусан хүүхдүүдийн өдрийн хоол, цайг бэлтгэн өгдөг юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.