Азийн хөгжлийн банкны “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавхи бэхжүүлэх нь” төсөл үр дүнгээ тайлагналаа
Үйл явдал
/
2022-09-22
Тус төслийн хүрээнд нийгмийн халамжийн салбарын бодлого боловсруулагчид, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, Хэлэлцүүлэг, судалгаа нөлөөллийн ажлыг дэмжих, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Хяналт шалгалтыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий ажлыг бүрэн хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн халамжийн удирдах ажилтан, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд бүхий 7 удаагийн нийт 2000 гаруй оролцогчтой сургалтыг цахимаар болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, нийгмийн халамжийн бодлогын 4 судалгаа, бодлогын хураангуй 5 тоймыг Олон Улсын зөвлөхүүд болон Судалгааны институттэй хамтран хийсэн юм. Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах дүрэм, журам боловсруулахад дээрх судалгаа суурь болохуйц сайн хийгдсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед Монгол улсын нөхцөл байдалд тохирсон оновчтой шийдвэр гаргаж, төслийн ажлыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцолж, оролцогч талуудад талархал илэрхийллээ. Төслийн хаалтын арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багийн ахлагч ноён Лудовико Карраро, АХБ төслийн багийн гишүүд, НҮБ-ийн төлөөлөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.159.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.