“Томуу, томуу төст өвчин, шинэ коронавируст халдварын дэгдэлтийн үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламжийг сайжруулах” сэдэвт сургалт боллоо
Үйл явдал
/
2022-09-22

Томуу, томуу төст өвчнүүд богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, хүндрэл, эндэгдэлд хүргэдэг өвчин юм. Дэлхий нийтэд жил бүр томуугийн хүндрэлийн 3-5 сая тохиолдол бүртгэгдэж, 290 000 -650 000 нас бардаг. Манай улсад томуугийн дэгдэлт ихэвчлэн жил бүрийн аравдугаар сараас эхэлж, 11 сараас ихсэж дөрөвдүгээр сараас багасдаг. Жил бүр 20 000 орчим хүүхэд томуугийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба 0-2 насны хүүхдийн дунд томуугийн хүндрэлийн эрсдэл хамгийн өндөр байдаг.


700
Сүүлийн 2-3 жилд коронавируст цар тахал улирлын томуугийн дэгдэлттэй давхцан явагдаж байна. Нөгөө талаар шинэ коронавируст халдвар болон томуу, томуу төст өвчний илрэх шинжүүд адил төстэй учраас тохиолдлын тодорхойлолтын дагуу илрүүлэх, эрэмбэлэн ангилж яаралтай тусламж үзүүлэх, ялган оношлох, яаралтай тусламж үзүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгаа тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт арга хэмжээ 2022.09-20-21-нд ЭНЭҮТ-д зохион байгуулагдаж байна.


700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.101.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.