Одоогоос 100 жилийн өмнө 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг.
2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол улс дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын Олон улсын байгууллагууд, гадны хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид, дотоодын хувийн хэвшлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаагаараа онцлог, түүхэн арга хэмжээ болж байна.
Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ “Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна.
Мөн эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал” хэмээн тодорхойлоод энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.
Чуулга уулзалтын хөтөлбөр, явц, үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.miningweek.mn сайтаас хүлээн авна уу.
-
1 цаг 38 мин
-
20 цаг 56 мин
-
23 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 38 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин