Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд.
Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог. Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг” хэмээлээ.
Мөн өдөр Байнгын хорооны дарга Дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилтийн ажилтай газар дээр нь танилцлаа. 2023 оны төсөв хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг Соёлын сайд Номин болон албаны бусад хүмүүстэй ярилцав. Соёлын байгууллагуудын томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг дурдаад үүнийг урагшлуулахын тулд бодлогын зөв тохируулга чухал гэдгийг онцоллоо хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.
-
1 цаг 58 мин
-
21 цаг 16 мин
-
23 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 16 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин