Хурлаар “Хорих байгууллагад тулгарч буй сорилт, шийдвэрлэх шинэ санаачилгууд”, “Хорих байгууллагын онцгой байдлын менежмент (Ковид-19 цар тахал, байгалийн гамшиг, эмх замбараагүй байдал, орголт, амиа хорлолт)”, “Алба хаагчдыг дэмжих, карьераа хөгжүүлэх үр дүнтэй хөтөлбөрөөр хангах”, “Хоригдлыг суллах ажлыг удирдаж нийгэмд эргэн нэгтгэх”зэрэг сэдвийг хамтран хэлэлцэж, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг эрэлхийлэн, бусад гишүүн улс орны хорих ял эдлүүлэх ажиллагааны ололт амжилт, тэргүүн туршлагыг судлан танилцаж, мэдээлэл солилцлоо. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уг бага хуралд анх 1986, 1989 онуудад төлөөлөгчөө илгээж байсан түүхтэй бөгөөд 1998 оноос Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны бага хуралд ажиглагчаар оролцож, 2002 оноос гишүүнээр элссэн. Мөн Ази номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, хууль ёсыг дээдлэх нь” уриан дор анх удаа зохион байгуулсан.
-
1 цаг 50 мин
-
21 цаг 8 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин