Шигшээ тэмцээн 9 дүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо болж, 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдлөө. Хилчдийн хувьд тус наадамд тогтмол оролцохын зэрэгцээ олон амжилтыг үзүүлдэг. XV их наадамд “Хилчин” спорт хороо 9 төрөлд оролцож 23 алт, 12 мөнгө, 24 хүрэл, нийт 59 медаль хүртсэн амжилтаар хүчний байгууллагуудын спорт хороодоос II дугаар байр эзэллээ. Үүнээс гадна хилийн цэргийн ангийг төлөөлж хэд хэдэн спортын төрөлд хилчид хүчээ үзсэн юм. Тодруулбал, хилийн цэргийн 0303 дугаар ангийн дугаар салбарын тасгийн дарга, ахлагч, спортын мастер Э.Төртогтох 400 метрийн зайд түрүүлж алтан медаль, 200 метр болон 4х400 метрийн буухиа тэмцээнд тус бүр хүрэл медаль, хилийн цэргийн 0151 дүгээр ангийн авто техникийн албаны жолооч ахлагч О. Болдоо 800 метрийн төрөлд мөнгөн медаль, 1500 метрийн төрөлд хүрэл медаль, хилийн цэргийн 0285 дугаар ангийн тамирчин С.Шалхар бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. С.Шалхарын хувьд бөөрөнцөг шидэлтийн улсын аваргын 6 удаагийн мөнгөн медальтан юм.
-
1 цаг 56 мин
-
21 цаг 13 мин
-
23 цаг 54 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 56 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин