Орхон аймаг ангиографийн аппараттай болсноор Булган, Дархан, Хөвсгөлийн иргэд ойроос үйлчилгээ авах боломжтой боллоо
Үйл явдал
/
2022-09-23

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудын БОЭТ-үүдэд 10,8 тэрбум төгрөгөөр ангиографийн аппаратыг суурилуулсан юм. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв нь хангайн бүсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг зүрх судасны өвчлөл, нас баралт нэлээн өндөр бүст ордог.  

Тус төв нь ангиографийн аппараттай болсноор зүрхний шигдээсийн үед судсанд стенд тавих, тархины цус харвалтын үеийн судасны эмгэг, элэг, бөөр, дэлүүний хавдрыг боох мэс засал, захын судасны бүх төрлийн өвчний оношилгоо, зүрхний хэм алдагдал гэх мэт олон төрлийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй, хүлээгдэл чирэгдэлгүйгээр орон нутагтаа авах боломжтой болсноос гадна ойролцоох аймаг, сумдын иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн. 

Орхон аймгийн хувьд 2021 оны 12-р сараас хойш нийт 170 гаруй өвчтөнд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүнд зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн 68 өвчтөнд мэс ажилбар хийжээ. Эдгээр өвчтөнүүдийн 27 тохиолдол нь Булган аймгаас ирж үйлчилгээ авсан бол Хөвсгөл аймгаас 10 гаруй тохиолдол, Дархан уул аймгаас дөрвөн өвчтөн тус үйлчилгээг авчээ.  Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу орон нутгийн эмч нарыг УНТЭ, УХТЭ, УГТЭ-т ангиогарфийн урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулсан бөгөөд Ангиографийн үндэсний багийг зохион байгуулж эмч  нарыг орон нутагт нь ажлын байран дээр нь дадлагажуулах ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.