Энэхүү өдөрлөгийг тус Элчин сайдын яам нь өөрийн байрлах Булонь-Биянкур хотын зочлох газруудын нэгдсэн хөтөлбөрт оруулж хотын засаг захиргаатай хамтран ажиллав.
Өвийн өдөрт Монгол, Францын харилцааны түүх, Эзэн Чингис хаан, Гиём дэ Рубрук, Хархорин, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүд, Монголын талаарх видео бичлэг, монгол ахуй амьдрал, соёл урлаг, байгалийн онцлогийг харуулсан гэрэл зураг, уран зураг, дээл хувцас эдлэл, идээ будааны соёл, монгол гэр, түүний онцлог, уран бичлэг зэрэг олон төрлийн хөтөлбөрийг толилуулсны сацуу Монголын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Гэгээн алсад одохуй” аяыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож сонирхуулсан нь зочдын таашаалыг ихэд хүртэв. Мөн монголын уран зохиолыг франц хэлтэн уншигчдад толилуулж буй Бореалиа хэвлэлийн газар франц хэл дээрх монголын орчин цагийн яруу найраг, уран зохиолын номуудыг танилцуулав.
Дашрамд дурдахад, Европын өвийн өдрүүдийг 1985 оноос хойш Европ даяар өргөн дэлгэр тэмдэглэж олон байгууллагууд өөрсдийн үүд хаалгаа олон нийтэд дэлгэж өвийг хамгаалах бодлого, үйл ажиллагаагаа сурталчилдаг байна.
-
1 цаг 46 мин
-
21 цаг 3 мин
-
23 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин