Цаг үеийн асуудлаар хороодын засаг дарга нартай уулзлаа
Үйл явдал
/
2022-09-23
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нартай шуурхай хуралдаан уулзлаа.
 
Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад үүсэд буй нөхцөл байдлыг сонслоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, дүүргийн 30 жилийн ойд зориулан хийж хэрэгжүүлж буй ажлууд, хөрөнгө оруулалтын ажлуудын явц, төрийн албаны уялдаа холбоо зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Дүүргийн 30 жилийн ойн хүрээнд хороодын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хийгдэж буй ажлуудад хяналт тавьж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.
1 хүн ба сууж байгаа нарын зураг байж магад
1 хүн, сууж байгаа ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, албан өрөө ба дотор нарын зураг байж магад
6 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.91.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.