Дөрвөн аймгийн нутгаар 400 км алхжээ
Үйл явдал
/
2022-09-23
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Биеийн тамир спортын Улсын хороо болон “Монголын явган алхалтын холбоо” хамтран “4 аймаг 400 км” уртын явган аялал зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болох нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Ерөнхий Сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аян зарласан. Энэхүү аяны хүрээнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймагт “Ардын Хувьсгалын Өлгий нутгаар” 10 км, Хөвсгөл аймагт “Хөх сувдын эрэлд” 100 км, Булган аймагт “Айрагтай нутгийн алхалт” 100 км, Хэнтий аймагт “Эх түүхийн жимээр Эзэн Чингисийн нутгаар” 100 км сорилтод явган аяллын хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн ажилтан М.Нямсүрэн, Ж.Отгонгарав, Д.Хундалай, Б.Отгонтуяа, Д.Оюунгэрэл, М.Гэрэлмаа нар амжилттай оролцоод ирлээ. Үндэсний хэмжээний энэ хөтөлбөрт найман аймаг, есөн дүүргийн 70 орчим алхагч оролцож сорилт, адал явдал туулж, дурсамж бүтээхээс гадна бэрхшээл саадыг ч хамтын хүчээр давсан байна.   

Явган алхалт нь зүрх судасны болон амьсгалын замын эрхтэн системийн үйл ажиллагаа сайжруулах, зүрхний титэм судасны өвчин болон цус харвах эрсдэлийг бууруулах, бүдүүн гэдэс, уушги, умайн хорт хавдрын эрсдэлийг бууруулж, ясны сийрэгжилтээс сэргийлэх, илүүдэл жинг бууруулах, биеийн булчинг жигд хөгжүүлэх, стресс тайлах зэрэг эрүүл мэндийн ихээхэн ач холбогдолтой спорт  гэдгийг оролцогчид илүү тод мэдэрснээ ярилаа.  


Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.