74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халлаа
Үйл явдал
/
2022-09-23
Төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй, авлигагүй, танил талгүй, арын хаалгагүй байхыг иргэд шаардаж байна.
 
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд төрийн үйлчилгээ авахад нотариатаар батлуулахтай холбоотой санал гомдол тогтмол ирж байна. Нээлттэй мэдээллийн, ил тод байдлын тухай хууль зэрэг цахим хөгжлийг дэмжих багц хуулиудад төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх тодорхой боломжуудыг нээж өгсөн боловч дүрэм, журам, хүнд суртлын түгжрэлээс үүдэн иргэдэд ач холбогдол нь хүрэхгүй байна.
 
Төр өөрт хадгалагдаж буй, өөрөө иргэнд олгосон бичиг баримтуудаа иргэн өөрийгөө нотлоод мэдээллийн сангаас авчхаад байхад дахин нотариатаар буюу гуравдагч этгээдээр нотлуулах шаардлага тавьж байгаа нь утгагүй.
 
Тиймээс ЦХХХЯ, Монголын нотариатчийн танхим зөвшилцөлд хүрч төрийн мэдээллийн e-mongolia системээс авч болох 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг дахин нотариатаар батлуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэрэв уг шийдвэрийг зөрчиж танаас хэн нэг төрийн алба, албан хаагч дээрх мэдээллийг нотариатаар батлуулахыг шаардах юм бол гомдол мэдээллээ ирүүлэн хяналт тавьж хамтарч ажиллана уу!
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.205.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.