БАЯНХОНГОР: НҮБ-ын хүүхдийн сангийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” хөтөлбөрийн зөвлөх, мэргэжилтнүүд ажиллав
Энэ сарын 20,21-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх, холбогдох мэргэжилтнүүд “Эх хүүхдэд нөлөөлөх агаарын бохирдлыг бууруулах төсөл” -ийн хэрэгжилт болон аймгийн төв, Богд сумын Гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлттэй танилцан, арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв.
"Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ төслийн хүрээнд хийгдсэн Богд сумын Эрүүл мэндийн төвийн ариун цэврийн өрөөний засварын ажилтай танилцаж тус ЭМТ-д иж бүрэн хог хаягдлын автоклабын дэмжлэг үзүүлэхээр болсон юм
.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цаашид талууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаараа санал солилцов.
Ажлын хэсэг “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, сайн туршлагыг сурталчлах, орон нутгийн төлөвлөлтийн тухайд санал, зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.200.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 17 мин
-
22 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин