Энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр дүн юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд технологийн хэд хэдэн под станц, тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдсаны нэг нь “Аранжин” 110/6 кВт-ын хүчин чадал бүхий дэд станц. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёр шинэ тээрэмтэй холбож суурилуулсан 6 кВт-ын хаалттай хуваарилах байгууламж, ил хуваарилалтын 110/6 кВт-ын байгууламж ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй аж. “Техник технологийн дэвшил, шинэчлэлтийг дагаад инженер техникийн ажилтан, ажилчдаа сургаж, илүү чадавхжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс энэ чиглэлийн үе шаттай сургалт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийн дарга Ц.Нацагдорж ярилаа. Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсэг нь үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах схемүүдийг тогтмол хянаж, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хяналтын инженер, диспетчерүүд 24 цагийн ээлжийн горимоор ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай удирдлагын төвд Цахилгааны цехээс гадна Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний цехийн хяналтын инженерүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хянаж ажиллаж байна.
-
1 цаг 42 мин
-
20 цаг 59 мин
-
23 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин