Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдлыг хангахад Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Эдийн засгийн реформын бодлогын чухал асуудал бол төвлөрлийг сааруулах асуудал юм. Үндсэн хуулийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.” гэж заасан. Иймд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулиар татварын болон орон нутгийн эрх хэмжээг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон нь төсвийн бодлогын шинэчлэлийг хийхэд чиглэгдсэн. Төсвөө бүрдүүлдэг, өөрсдөө захиран зарцуулах эрх хэмжээг илүү болгосноор татвар, төсвийн орлого болон зардлын шинэчлэлийг хийх нь илүү үр дүнтэй гэж бид үзсэн. Үндсэн хуулийн үзэл санаа ч ийм байсан.
Ийм байдлаар цааш явж болохгүй нь нэгэнт тодорхой байгаа. Тиймээс юу хийх, ямар бодлого баримтлах, төсвийн сахилгыг хэрхэн хэрэгжүүлэхээ нэг мөр шийдэж, түүнийгээ урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал байгаа юм.
Дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй асуудлууд байгаа хэдий ч 2023 оноос эхлэн манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюутолгойн далд уурхайн олборлолтоос олох орлого нэмэгдэх зэрэг эерэг дүр зураг харагдаж байна. Гэхдээ өөдрөг ирээдүй байна хэмээн тайвширч, урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй.
Тиймээс төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.
- Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;
Үүний тулд:
- Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;
- Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;
- НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах
- Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;
- Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;
- Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;
- Хөрөнгийн зах зээл, түүний дотор дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.
- Зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн.
Үүний тулд:
- Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;
- Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;
- Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;
- Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдвээр үргэлжлүүлэв. Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид төсвийн бодлогын шинэчлэл хийх чиглэлээр оновчтой санал санаачилга, үр дүнтэй шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Макро эдийн засгийн нөхцөл байдал, тулгарч байгаа зарим эрсдлүүд; Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, төсвийг сайжруулах шаардлага; 2023 оны төсвийн хуулийн хүрээнд анхаарах зарим асуудлууд; Төсвийн бодлогын болон засаглалын эрх зүйн шинэчлэлийн санал сэдвийн хүрээнд итгэл тавилаа.
Үргэлжлүүлэн Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Андрей Михнев “Төсвийн нэн тэргүүн реформууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр итгэлдээ, Дэлхийн банк нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг хуваалцах боломжийг олгохоор хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал асуудал болоод байна. Иймд гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах бус цаг хугацаатай уралдах шаардлага бий болж байна. Мөн төсвийн бодлогын шинэчлэлийг хууль эрх зүйн актуудтай нягт уялдуулж, тууштай, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Дараа нь Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр төсвийн бодлогод тохиргоо хийх зайлшгүй шаадлага болон бүтцийн реформ хийх шаардлагыг итгэлдээ онцолж байв.
Үргэлжлүүлэн Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгий судалгааны төвийн дарга Н.Энхбаяр “Монгол Улсын төсвийн төлөвлөлтийг сайжруулах зарим арга зам”, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа “Төсвийн статистик үзүүлэлтүүд”, Нээлттэй нийгэм форум ТББ-ын дэргэдэх Төсвийн зөвлөлийн зохицуулагч Д.Оюунбадам “Төсвийн ил тод байдал” сэдвээр илгэл тавьж, оролцогчид дээрх итгэлүүдээс гарсан санал, зөвлөмжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2 цаг 3 мин
-
21 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
2 цаг 3 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин