Энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломж бүрдэх юм.
Энэ хүрээнд монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эрх зүйн шинэчлэл хийх, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэх логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд 09 дүгээр сарын 23-25–ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
1 цаг 49 мин
-
21 цаг 7 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
21 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин