Иргэдийн амьдрах талбайд барилгын компанийнхан ЖОРЛОНГИЙН ШОРОО асгаж, амьдрах эрхэд нь ХАЛДЖЭЭ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-24

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Токиогийн гудам, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн урд байрлах 2,8 га талбайд барилгын компанийнхан дур мэдэн шороо овоолж, тэр хавийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчөөд буй юм. Оршин суугчдын зүгээс дээрх газрыг ногоон байгууламж хэвээр үлдээх хүсэл зорилготой байгаа ч барилгын компанийнхан хууль журмын дагуу холбогдох зөвшөөрлүүдээ авч, удахгүй барилгын ажлаа эхлүүлэхээр болж буйг мэдэгдсэн. Үүссэн нөхцөл байдал ойлголцоход бэрх болж улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга шууд бүх мэдээллийг татан авч шийдвэр гаргахаар болоод буй юм. 

Иргэдийн ногоон байгууламж болгохоор зорьж буй уг талбайг том оврын машинаар гэр хорооллын нүхэн жорлонгийн өтгөн шингэнтэй холилдсон муудсан шороо асгасан зохисгүй үйлдэл гаргажээ. Бид дээрх асуудлыг сурвалжиллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.