Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнг хэлэлцэж байна
Үйл явдал
/
2022-09-25
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнтэй холбоотой  эрдэм шинжилгээний бага хурал тус аймагт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах…”-аар тусгасан.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан судалгааны баг Суварга хайрхан уулын тайлга тахилгын уламжлал, шинэчлэл, зан үйл болон байгаль, газар зүйн онцлог зэргийг судлах, уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолын дэг, ёслол үйлдэх хуваарийг шинэчлэх эсэх талаар санал боловсруулжээ.

Суварга хайрхан уулыг нутгийн иргэдийн санал, хүсэлт зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  183 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгосноос хойш гурван удаа тахиад байна.

Монгол төрөөс ард түмний дунд хадгалагдан үлдсэн байгальд ээлтэй зан үйл, дэг ёс, аргуудыг нээн илрүүлэх, судлах, сурталчлан таниулахад анхаарч байгаагийн нэг илрэл нь уул хайрхдын тэнгэрийг тайх ёслол юм.

Өнөөдрийн байдлаар Төрийн тахилгат 12 хайрхан уулыг таван жил тутам тахиж байна.

Цаашид төрийн ёслолыг уламжлалт зан үйлийн дагуу үйлдэхэд анхаарч,  бүх хайрхан ууланд үе шаттай судалгаа хийх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.