Эрдэс баялгийн салбарын нийт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын түүхт ойн мэндийг Ерөнхий сайд хүргээд өнгөрсөн 100 жилийн хугацаанд Налайх, Шарын гол, Багануур, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгой зэрэг металлургийн бүтээн байгуулалтуудыг хийж Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн гэдгийг тэмдэглэв.
Тухайлбал, төмөр замын экспортын дөрвөн шинэ гарцтай болох том зорилт тавьснаас эхнийх нь ашиглалтад орсон. Монгол Улсын бүх боомтуудыг төмөр бол авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх боломж бүрдэж, уул уурхайн салбарын тээвэр логистик сайжирна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтална. Монгол Улс бол уул уурхайн орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид Монгол Улсад Оюу толгой, Эрдэнэттэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгтэй. Тиймээс хайгуулын лицензтэй холбоотой тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага үүсэж байна. Иймд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллана” гэлээ.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
-
20 цаг 15 мин
-
22 цаг 55 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин