ХУД, Яармагт шинээр 4 сургууль, 4 цэцэрлэг ашиглалтад орно
Үйл явдал
/
2022-09-25
Хан-Уул дүүргийн Яармагийн хэсэгт улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй, ихэнх нь хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг байдаг. Улсын сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал ихээр тулгамддаг. Энэ асуудлыг барилгын компаниудтай зөвшилцөн шийдвэрлэж, сургууль, цэцэрлэг барих ажлын эхлэл болгож 4 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой хүүхдийн цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орно.
 
Тус барилгын гадна тохижилт болон хана таазны ажил дууссан. Үргэлжлүүлэн шалны ажил хийгдэж байна. Шугам хоолойн зураг батлагдаагүйгээс барилга хугацаандаа дуусаагүй. Учир нь 1-р хороолол руу гарах гүүрний асуудлаас үүдэн гацалт үүссэнийг шийдвэрлэж одоо барилгын ажил хэвийн үргэлжлэж 11-р сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр эрчимтэй ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч компани “Тэнүүн костракшн”-ны инженер мэдэгдлээ.
Мөн улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар яармагийн бүсэд нэмж сургууль, цэцэрлэг барих ажил үе шаттай хэрэгжинэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.