Хог дээр хаягдаж, үнэгүйдсэн ХОНИНЫ НЭХИЙГЭЭР СУУДЛЫН БҮРЭЭС, ДЭЭЛИЙН ДОТОР хийж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-25

"Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл" жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 17 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ жилийн үзэсгэлэнд хот хөдөөгийн олон ЖДҮ эрхлэгчид оролцож байна. Хөдөө аж ахуй, газар тариалан, гар урлалын салбарын ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнгээс хамгийн олзуурхууштай нэг брэнд нь үнэгүйдэж, хог дээр хаягддаг ХОНИНЫ НЭХИЙГ үйлдвэрийн аргаар боловсруулж, хүүхдийн өлгий, дээлийн дотор, суудлын бүрээс, лам нарын суудлын олбог зэрэгт ашиглаж байгаа нэгэн үйлдвэр юм. Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дээрх үйлдвэр нь үнэгүйдсэн хонины нэхийг 5000 мянган төгрөгөөр худалдан авч, улмаар боловсруулан зөөлрүүлж ахуйн хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн болгон 30 мянган төгрөгөөр худалдаалж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.