"Монгол-Хятадын найрамдлын 7 хоног"-ийн нээлт болно
Үйл явдал
/
2022-09-26

9дүгээр сарын 26нд болох үйл явдалын тойм:

08.00 цагт Монголбанканд тус банкны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, ирэх оны мөнгөний бодлогын талаар санал солилцоно.

09.00 цагт ХЗДХЯ-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн нэрэмжит "Хямралын үеийн эрх зүй ба хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

10.30 цагт Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд "Монгол-Хятадын найрамдлын 7 хоног"-ийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордны Баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа "Хүүхдийн мөнгийг хэвээр үлдээ" шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.

11.30 цагт Төрийн ордны  “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Ивээл ард сан"-гаас "Хорт хавдрын эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Хүчтэй өвдөлт намдаадаг морфин тариаг  өндөр үнээр авсаар байх уу. Авлигад идэгдсэн байдал нь хэвээр үргэлжлэх үү" сэдвээр мэдээлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.