Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 48 хувиар буурав.
Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9 хувь, зэсийн баяжмал 87.7 хувь, төмөр 59.8 хувь, алт 68.8 хувь, цайр 103.8 хувь тус тус байна.
-
1 цаг 8 мин
-
20 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
1 цаг 8 мин
-
20 цаг 25 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин