Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хугацааг сунгаснаар Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч аж ахуй нэгжүүдэд үргэлжлүүлэн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. Үүнээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын хувьд санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад бидний хамтын ажиллагаа дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Тэр дундаа уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан зээл, төлбөр тооцоо, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон төрлөөр хэрэгжүүлж байна.
-
20 цаг 5 мин
-
22 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 5 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин