Хан-Уул дүүргийн 52-р сургууль шинэ хөл бөмбөгийн талбайтай боллоо
Үйл явдал
/
2022-09-27
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайн тохижилтын төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн гадна шинэ хөлбөмбөгийн талбайн нээлт өнөөдөр боллоо.
700
 
Нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны зөвлөлийн гишүүд, холбогдох албаныхан оролцлоо.
Тус талбайг ашиглах гурвалсан гэрээг МХБХ, 52-р сургууль, Фалконс клубын хооронд байгуулж, шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг Фалконс клуб болон 52-р сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт талбай Хан-Уул дүүрэгт нэгээр нэмэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.