Хуулийн байгууллагаас С.Эрдэнэ нарыг ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙГАА, Х.Баттулгыг ШАЛГААГҮЙ гэсэн хариу өгчээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-27

Ардчилсан залуучуудын холбооноос АТГ, Нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлж, улмаар тус газрын өмнө суулт зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр дээрх байгууллагуудаас  залуучуудын тавьсан шаардлагын хариуг өгчээ.

Хариу албан бичигт “.. Иргэн Содномзундуйн Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин иргэн Халтмаагийн Баттулгад холбогдуулан мөрдөн шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй байна” гэжээ. Энэ бол анхан шатны байгууллагын өгсөн хариу. Үүгээр С.Эрдэнийг “гэмтэн, буруутан” хэмээн цоллож, бичих үндэслэлгүй. Учир нь шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгээгүй байгаа билээ.

Ингэснээр Ардчилсан Залуучуудын холбооны төлөөллийн суулт зогсож, дараагийн улстөрийн акц өрнүүлэхээ мэдэндэн тарлаа. Дээрх залуусын зүгээс “Бид намаа нэгтгэж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийн тулд эхлээд намыг хоёр хуваан талцуулаад байгаа удирдлагуудын хэн нь нэр цэвэр, хэн нь бохир байгааг ялгах ёстой. Бидний тэмцлийн эхний цэг эндээс эхэлнэ. Мэдээж бүх зүйл хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэдэгт илтгэлтэй байна” хэмээн хэвлэлд өгсөн яриандаа онцолсон юм.

АТГ болон Нийслэлийн прокурорын газраас өгсөн хариу албан бичгээс үзэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг одоогоор ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбон шалгасан зүйл үгүй аж. Ингэснээр дээрх залуучуудын холбооныхон Х.Баттулга даргатай АН-ыг дэмжих бүрэн боломж нээгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.