Б.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалд зориулсан тодорхой хөрөнгө оруулалтыг Засгийн газраас хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалаас орж байгаа орлого Монгол Улсын төсөвт төвлөрөөд л дуусч байна. Бизнес эрхлэгчид тус төвлөрсөн орлогоос тодорхой хэмжээний зээл авх боломж ч өнөөдөр бүрдээгүй байна.
Гадаадын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр нэг сая 565 мянган км квадрат газар нутаг дээр хаана нь аялал жуулчлалын бааз байгуулж, аж ахуй эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаарх бодлогыг аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын холбоодтой хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
Монгол Улсад жуулчдыг татах хамгийн гол бодлого нь “Аялал жуулчлалын стратеги”-г бүрэн тодорхойлох юм. Олон нийт гаднаас ирж байгаа жуулчдыг аялал жуулчлал гэж хараад, дотоодын аялал жуулчлал хэрэглэгчдийг тоохгүй байна. Бид дотоод, гадаадын гэхгүй аялал жуулчлалын стратеги, маршрутыг тодорхой болгож, аялал жуулчлалын таатай орчныг бүрдүүлэхийн тулд төр бодлогоо гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. Үүний тулд аялал жуулчлалын холбоотой хамтраад аялал жуулчлал эрхлэгч компаниуд, Дэлхийн банкны олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан хүмүүстэй хамтраад энэ талын асуудлыг аль болох шийдвэрлэхээр ажиллаж байна.
-
18 цаг 58 мин
-
21 цаг 38 мин
-
22 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин