Сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр ЕСБХБ-тай хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-09-28
Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзан, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баримтлах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо.
700
Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс УИХ, Засгийн газраас зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, Засгийн газар ирэх 2023-2024 онд дээрх зорилт, чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулна гэдгийг хэллээ.
 
Тэрбээр “Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудтай, мөн экспорт, импортын дийлэнхийг эрчим хүч (нүүрс, бензин шатахуун, шатах тослох материал) эзэлдэг учраас ус болон нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, ашиглахад түлхүү анхаарах зорилт дэвшүүлээд буй. Бид олборлох салбараас гадна боловсруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлж ажлын байруудыг шинээр бий болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг сайжруулахыг зорьж байна.
700
 
Мөн хүн амын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газруудад төвлөрсний улмаас олон хүндрэл бэрхшээл тулгамдаж буйг шийдвэрлэхийн тулд Хот-Хөдөөгийн сэргэлтийг тэнцвэртэй авч үзэхийн зэрэгцээ Ногоон хөгжлийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна” хэмээгээд ЕСБХБ бол Монгол Улсын найдвартай түнш учраас манай Засгийн газрын дэвшүүлэн тавьж буй зорилтуудыг урьдын адил дэмжин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
700
 
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны удирдлагууд ч мөн адил хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих тал дээр нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн дэд бүтцийг сайжруулах чиглэлд мөн хөрөнгө оруулах боломжтой гэдгээ хэлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.81.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.