Дэлхийн банк, Украины засгийн газар, Европын комиссын тайланд дурдсанаар, ОХУ Украинд түрэмгийлснээр зургадугаар сарын нэгний байдлаар 97 тэрбум гаруй долларын шууд хохирол учруулж, их хэмжээний сүйрэлд хүргэсэн гэдгийг мэдээллээ.
Дайны улмаас Украины зам, сургууль, орон сууц, эмнэлгүүдийг засч, шинээр барих шаардлага үүссэн. Тус зардлын дүн ойролцоогоор 349 тэрбум долларт хүрч магадгүй байна.
Уг тайланд дайны улмаас Украинд учирсан хохирлын анхны цогц үнэлгээ болон дайн үргэлжлэх тусам нэмэгдэх урьдчилсан тоо баримтыг оруулжээ.
Гэмтсэн, сүйдсэн олон мянган сургууль, 500 гаруй эмнэлгийг сэргээн босгох зэрэг нэн тэргүүний зорилтуудыг шийдвэрлэхэд богино хугацаанд 105 тэрбум доллар шаардагдах аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 12 мин
-
20 цаг 53 мин
-
22 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин