Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын "ECO MONGOLIA 2022" үзэсгэлэн яармаг ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-30
Хөдөө аж ахуйн салбар бол Монголчуудын ахуй амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Тийм ч учраас төр засгаас сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдол өгч, төрийн тэргүүн ч "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ийг улс орон даяар өрнүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газраас чухалчлан анхаарч буй уг салбарт хувийн хэвшлийнхэн ч мөн идэвхтэй оролцох нь бидний үүрэг.
 
Энэ агуулгаар "ЭКО МОНГОЛ БРЭНД" ХХК-иас санаачлан Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулж, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, түүнчлэн шинээр гарч ирж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, олон нийтэд хүргэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, үйлдвэрийн үнээр хямдралтай, урамшуулалтай худалдан авах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн зөвлөлөгөө өгөх зорилгоор “ECO MONGOLIA EXPO-2022” хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үзэсгэлэнг   09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна
 
Үзэсгэлэн худалдаанд:
• Мал аж ахуйн салбар
• Газар тариалангийн салбар
• Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар
• Хөнгөн үйлдвэрийн салбар
• Жижиг дунд үйлдвэрийн салбарынхан оролцоно.
 
2022 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын чуулганы индэр дээр зарласан. Ингэснээр бид эх орондоо “Хүнсний хувьсгал” хийж, эрүүл, аз жаргалтай үндэстэн болох эхлэл тавигдав. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг Улсын Их Хурал баталж нийт 1.7 их наяд төгрөг төсөвлөхөөр болоод байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нь дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эсвэл ганцхан төр засгийн ажил биш. Үүнд Бодлого боловсруулагч, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэгч, төрийн бүх шатны, бүх салбарын байгууллага, үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд хамтын үүрэг хариуцлага юм. 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.201.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.