Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшгийн хөндийд байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гараад буй. Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой, Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Хөшгийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төлөөлөл "Богдхан төмөр зам” төслийн ажлын явцыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлээр “Богдхан төмөр зам” төслийн барилгын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, “Бодь интернэшнл” ХХК-аар эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д даалгасан. Тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил одоогийн байдлаар 70 хувьтай байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 19 мин
-
20 цаг 59 мин
-
22 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин