Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: “ECO MONGOLIA EXPO-2022” үзэсгэлэнгийн гол онцлог бол хувийн хэвшлийн санаачилгаар анх удаа зохиогдож байна. Өнгөрсөн жилүүдэд аливаа энэ төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг төр өөрөө зохион байгуулж, оролцох боломж олгодог байсан бол одоо энэ жишгийг халж байна. Нийт 100 гаруй аж ахуй нэгжийн оролцож байгаа дотоодод үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн гэдэг бол хамрах цар хүрээний хувьд авч үзсэн ч том.
Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн бүх бүтээгдэхүүн олон улсын стандарт шаардлагын дагуу бий болох ёстой. Мөн бусад улс орон руу экспортлохын тулд тухайн улс орны шаардлагыг хангах нь зөв. Органик бүтээгдэхүүн гэдэг үнэ өртгийн хувьд өндөр хэдий ч түүнийг дагаад үнэ цэн нь бүр өндөр гэдгийг онцолъё. Тэгэхлээр иргэдийг үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, монгол шинэ бүтээгдэхүүнтэй өргөнөөр танилцахыг уриалж байна.
-
18 цаг 15 мин
-
20 цаг 55 мин
-
22 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин