Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-10-02
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Кэти Смиттэй 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уул уурхайн салбарын тэргүүлэх орнуудын нэг болох Австрали Улстай геологи хайгуул, уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Ялангуяа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, техник, хэрэгслийг Монгол Улсын геологи хайгуул, уул уурхайн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа сайд Ж.Ганбаатар илэрхийлсэн. Ирэх жилүүдэд хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хууль бус, хариуцлагагүй олборлолтын үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн бодлогын арга хэмжээ авна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр тууштай, хурдтай ажиллах болно гэдгийг сайд яриандаа онцолсон.

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд шинээр томилогдсонд нь баяр хүргэж, давхар татвар, тээвэр, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдад сорилт болж байгааг Элчин сайд Кэти уулзалтын үеэр дурдлаа. Тэрээр энэ оны 11 дүгээр сарын эхээр Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн IMARC-2022 арга хэмжээнд сайд Ж.Ганбаатарыг оролцохыг урьж, урилгыг уулзалтын төгсгөлд гардуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.159.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.