“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ-АХМАДЫН ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөг
Үйл явдал
/
2022-10-02
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Хүнсний хувьсгал-ахмадын оролцоо” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. 

700

Салбарын сайд Х.Болорчулуун ахмад буурлуудтайгаа нүүр учран золгох энэ мөчид туйлын баяртай байгаагаа илэрхийлэн, эрүүл энх, урт удаан наслахыг хүсээд, яамны цаашдын бодлого, зорилтыг танилцууллаа. Үе үеийн ахмадууд маань залуу, идэр насандаа улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн, хүнс, хувцас гээд хэрэгцээтэй бүхнээ дотооддоо үйлдвэрлэдэг байсан бахархалт цаг үеийг дахин сэргээж, “хийж бүтээж байсан болон хийж бүтээж чадах бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, хөгжүүлэхэд” онцгойлон анхаарч, энэ асуудлыг төрийн бодлого болгон ажиллахаа онцоллоо.    

700
 
Ахмадууд сайдын саналыг дэмжиж, хашаа, зуслангийн газартаа нарийн ногоо, жимс жимсгэнийн мод тарьж, хүнсний хувьсгал хийх томоохон зорилтод гар бие оролцохоо илэрхийлж байлаа. 

700

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын гавьяат агрономч, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Г.Даваадорж “XXI зууны агрономч” сэдвээр мэдээлэл өгч, “Сүүн билэгдэл” компанийг үүсгэн байгуулагч, олон улсын бяслагны эксперт, хүнсний үйлдвэрлэлийн зөвлөх инженер С.Цэцгээ сарлагийн сүүгээр европ бяслаг үйлдвэрлэх технологи нутагшуулсан туршлагаа танилцуулан, бүтээгдэхүүнийхээ дээжийг дэлгэлээ.

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.