Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Бүргэдийн баяр- 2022” арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус баярт бүргэдээр ан хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөсөн, өвлөн уламжлагчид бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэдийг хэрхэн сургасан байдлыг үзүүлж байна.
Мөн казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчиллаа.
Энэ удаагийн “Бүргэдийн баяр- 2022” тэмцээн олон улсын хүрээд зохион байгуулагдаж, Казакстан улсын бүргэдчид оролцож байгаагаараа онцлогтой юм.
“Бүргэдийн баяр- 2022” арга хэмжээг Засаг дарга Д.Бауыржан нээж, бүргэдчид болон хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээнд Бүгд найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Габит Койшибаев хүндэт зочноор оролцов.
Энэхүү арга хэмжээ нь соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой агаад Аймгийн ЗДТГ, Соёлын газар, Монголын бүргэдчидийн холбоо хамтран зохион байгуулж байна.
-
18 цаг 12 мин
-
20 цаг 53 мин
-
22 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин