Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-10-03

Аймгийн засаг даргын орлогч Х.Арман Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

 Тус ажлын хэсэг манай аймгийн Биеийн Тамир спортын газрын үйл ажиллагаатай танилцах, хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах зорилготой ажиллаж байна.

700

Уулзалтаар биеийн тамир, спортын талаарх бодлого, шийдвэрийг танилцуулан тус аймагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажил, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Орон нутгийн зүгээс бүх талын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс Н.Батсүх, Аймгийн Биеийн Тамир спортын газрын дарга Х.Хайнар нар оролцов

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.180.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.