УИХ-ын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдэд зориулсан “Ёс зүйтэй манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-10-03
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Ёс зүйтэй манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг (2022.09.29) зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын нэгжүүдийн дарга, Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, Ёс зүйн зөвлөлийн дарга С.Янжинхорлоо Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, Ёс зүйн зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд өнөөдрийн арга хэмжээ багтсан болохыг танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийг төрийн албаны ёс зүйн менежмент, түүний чиг хандлага, ёс зүйн манлайллын шинэлэг мэдээллээр хангах нь тус Зөвлөлийн үүрэг болохыг тэмдэглэж, өнөөдрийн уулзалт төрийн албан хаагчийн үнэт зүйл, нийтийн эрх ашгийн төлөөх тэмүүллийг сэргээх, сэдэлжүүлэх ач холбогдолтой гэлээ.

700

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус хэлэлцүүлэг, уулзалтын эхэнд олон улсын төрийн албаны үр ашгийн индекс, үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой топ-10 ур чадвар, мерит зарчим болон Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэв.

700

700

700

700

 

 

Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сэдвийн дор сургалт явуулсан бол Төслийн ажилтан С.Билгүүн “Зан үйл ба шударга байдал”, Б.Отгон “Ёс зүйн зөвлөлийг шинээр харахуй”, П.Баярцэцэг “Шинэ зууны төрийн албаны манлайлал VUCA/BANI орчин” сэдвийн дор тус тус мэдээлэл хүргэсэн юм.

700

700

 

700

Өнөөдрийн арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.101.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.